Системийн үндсэн модиулууд


1.      Ерөнхий журнал
Ерөнхий журналын бүртгэл нь байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн ажил гүйлгээг төвлөрүүлэн бүртгэж, бусад гадаад систем, модулиас хийгдсэн гүйлгээг өөртөө нэгтгэн, тухайн цаг хугацааны эгшин дэх бизнесийн төлөв байдал, санхүүгийн тайлан балансыг бэлтгэх, боловсруулах үндсэн хэрэгсэл юм.
2.      Мөнгөн хөрөнгө
Уг модуль нь байгууллагын бэлэн болон бэлэн бус мөнгөний үлдэгдлийг хөтлөх, өдөр тутмын орлого зарлагын гүйлгээг түргэн шуурхай бүртгэх, кассын ордер, төлбөрийн даалгавар зэрэг анхан шатны баримт болон мөнгөн хөрөнгийн тайлан мэдээг богино хугацаанд боловсруулах зорилготой. Кассын нярав болон харилцахын нягтлан тус бүр өөрсдийн эрхийн хүрээнд хариуцсан дансдаар гарч буй гүйлгээг нэг бүрчлэн бүртгэх боломжтой.
3.      Авлага, өглөг
Энэхүү модулийн тусламжтайгаар бэлтгэн нийлүүлэгч, салбар нэгж хооронд, ажилтан болон бусад харилцагчтай үүссэн тооцоо нэг бүрийг нарийвчлан бүртгэх бөгөөд хянах, төлөвлөх, шийдвэр гаргах боломжоор хангагдана.
4.      Бараа материал
Бараа материалын үндсэн мэдээллийн бааз бүрдүүлж, анхан шатны орлого, зарлагын баримт оруулах, агуулах буюу нярав хооронд хөдөлгөөн хийх, дахин үнэлэх, тооллого хийх зэрэг бүртгэл тооцоог удирдах боломжтой.
5.      Хангамжийн материал
Хангамжийн материал нь орлого зарлага хийх, шилжилт хөдөлгөөн хийх, актлах, агуулах руу буцаах зэрэг хангамжийн материалтай холбоотой бүхий л гүйлгээг хийнэ.
 
6.      Үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгийн бүртгэл  нь байгууллага дахь хөрөнгийн орлого авах, зарлагдах, элэгдлийн зардлыг салбар хэлтсүүдийн зардалд хуваарилах, шилжилт хөдөлгөөн хийх, актлах, дахин үнэлэх, хөрөнгийнхөө талаар иж бүрэн мэдээлэлтэй байх боломжийг бий болгоно.
7.      Зардал
Энэ модуль нь үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудад хэрэглэгдэх бөгөөд НББ-ийн хэмжээнд дуусаагүй үйлдвэрлэлийн зардлуудыг данс бүрээр бүртгэн хуваарилж, бүтээгдэхүүний өртөг тооцохдоо бүх зардлуудаа Дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл зардал руу хааж хувиар тооцоолно. Үйлдвэрлэлийн нарийн тооцоолол, орц гарц, үйлдвэрлэлийн технологи, мастерийн тооцоо, төлөвлөгөө, захиалга зэрэг үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг бүртгэх програм нь  Дуусаагүй үйлдвэрлэлийн програм бөгөөд эдгээр системүүд нь холбогдон ажиллана.  
8.      Төсөв
Танай байгууллага жил, улирал, сараар үйл ажиллагаагаа төлөвлөж төсөв зохион түүнийхээ биелэлт, хэмнэлт, хэтрэлтийг хянах боломжийг энэ модуль олгоно.
9.      Төсөл
·            Төслийн санхүүжилтийн зарцуулалтыг нарийн бүртгэж тайлан мэдээгээр хангана.
·            Төслийн төсөв оруулж, төсөв гүйцэтгэлийн харьцуулсан мэдээллээр гаргана.

·            Тайлан – 4 

Системд урьдчилан тодорхойлсон маш олон тайлангийн загварууд байх бөгөөд эдгээр загварын дагуу та шаардлагатай тайлан мэдээгээ авч болох ба байгууллагынхаа онцлогоос хамаарсан нэмэлт тайлангуудыг хүссэн хэлбэрээрээ үүсгэх боломжтой.



No comments:

Post a Comment