Интерактив Би Ай ХХК-ийн бүтээгдэхүүний тав дахь хувилбар болох санхүү НББ-ийн Даймонд систем нь мөнгөн хөрөнгө, бараа материал, хангамжийн материал, үндсэн хөрөнгө, авлага өглөг, төсөв, төсөл, зардал болон байгууллагын санхүүтэй холбоотой бүх бүртгэлээ хөтлөх, тайлан мэдээллүүдээ цаг алдалгүй, үнэн зөвөөр авахад зориулагдсан систем юм. Уг систем нь Даймонд ERP цогц системийн бусад бүх системтэйгээ холбогдон ажилладгаараа онцлогтой юм.
Санхүүгийн Даймонд системийн боломжууд:
1. Ямар ч үйл ажиллагаатай байгууллагад тохирч ажиллана.
2. Өөрийн байгууллагад гардаг онцлог ажил гүйлгээ, бүртгэлийг нэмж хийлгэх боломжтой.
3. НББОУС, Татварын хуулиудын дагуу бүртгэлээ хөтөлж тайлангуудаа авна.
4. Тайлангууд дээр Drill Down тайлан буюу тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх боломжийг оруулж өгсөн.
5. Барааны өртгийг компаний хэмжээнд нэг болон агуулах бүрээр тооцно.
6. Бараа болон үндсэн хөрөнгийн тооллогыг гараар хийхээс гадна баар кодоор хийнэ.
7. Удирдлагад санхүүгийн үйл ажиллагааг удирдан хянах боломжийг олгосон Санхүүгийн шинжилгээний системтэй уялдан ажиллаж, оновчтой шийдвэр гаргахад тусалдаг.
8. Нярав, нягтлан бодогч нар ажил гүйлгээгээ өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу тус тусдаа бүртгэж, ажил гүйлгээгээ дор бүр нь хянан алдаагаа олох боломжтой.
9. Одоогийн болон өнгөрсөн үеийн мэдээнүүдийг үндэслэж ирээдүйн бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх төсөв төлөвлөгөө зохиох боломжтой.